Жаргалант сумын мал эмнэлэг
үржлиийн тасаг нь анх Ховд аймгийн
ХХААГазрын даргын шийдвэрээр 1991-оны 04
дүгээр сарын 01-нээс Ховд хотын АДХГЗ-
ны дэргэдэх мал эмнэлэг үржлийн тасаг нэртэйгээр
байгуулагджээ. Тасгийн даргаар малын их эмч Д.Ням-эрдэнэ малын бага эмчээр
Н.Халтар, З.Гал мандах ,Б.Хашбат , Н.Энх жаргал
мал зүйчээр Н.Сатболд
/1991-1992/ А .Оюун чимэг /1992-1993/
Ц.Энх-амгалан /1993-1994/ Г.Батчулуун /1995-1997/ Б.Оюунаа
/1994-1997/ нар томилогдон ажиллаж
байжээ. 1993 оноос АДХГЗ-ны нэр өөрчлөгдсөнөөр Жаргалант сумын ЗДТГ –ын дэргэдэх МЭҮТасаг нь Төрийн өмчийн хорооны
шийдвэрээр хувьчлагджээ. Улмаар 1997
оноос эхлэн сумын ЗДТГ-ын бүтцэд өөрчлөлт
орж тасаг нь татан буугдан ХАА-н хяналтын улсын байцаагч мэргэжилтэнээр : Б.
Хашбат, Ч. Баттөмөр , Ч.Дорж , Ч. Баатар, Д. Баатар , А.Алтан сүх , Ц.Нанжид нар
ажиллаж байжээ. 2010 оны 10 дугаар
сараас эхлэн Засгийн газрын 210 дугаар
тогтоолоор батлагдсан Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Сумын ЗДТГ-ын дэргэд мал эмнэлэг
үржлийн тасаг нь 3 мэргэжилтэн, 1 жолооч 4 хувийн МЭҮ-н нэгжийн
бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна .

Ажлын
байрны зорилго:Тасгийн мэргэжилтэнүүдийг удирдлага арга зүйгээр хангах, МАА-н
чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас
нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм,журам,стандарт,норм, нормативийг
сурталчилах хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга
зүйгээр хангаж сумын түвшинд малын удмын санг хамгаалан сайжруулах, мал сүргийг
гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэвийн явуулах төлөвлөлтийг боловсруулж
биелэлтэнд нь хяналт тавих, сумын нийт мал сүргийг мэдээллийн санд бүртгэлжүүлж
гарал үүслийг тодорхойлох, шилжилт хөдөлгөөнийг хянах, орон нутгийн удирдлага,
хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгж, мал бүхий иргэд, малчид, хуулийн
этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх,
гүйцэтгэлийн явц үр дүнг хянан шалгаж тогтвортой хангуулах

Ажлын
байрны зорилго:Мал эмнэлэг, хүнсний чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль
тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон
дүрэм,журам,стандарт,норм, нормативийг сурталчилах хэрэгжилтийг зохион
байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангаж мал эмнэлэгийн ажил
үйлчилгээг олон улсын жишигт ойртуулах, өөрийн орны зах зээл, нийгмийн
амьдралын онцлог,шаардлагад нийцүүлэн боловронгуй болгох малын удмын сан,эрүүл
мэндийг хамгаалах, хувийн мал эмнэлэгийн анхан шатны нэгжийг мэргэжлийн
удирдлагаар хангаж хамтран ажиллах, мал сүргийг бүртгэлжүүлэх халдварт өвчнөөс
эрүүлжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулж, шийдвэрлэх шаардлагатай
мэдээллээр сум орон нутаг аймгийг хангах

Ажлын
байрны зорилго:Бэлчээр ашиглалт, хамгаалалт, усжуулалт, газар тариалан, жижиг дунд
үйлдвэр, үйлчилгээ,хоршооны чиглэлээр гарсан хууль тогтоомж стандартын
хэрэгжилтийг хангуулах төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд
хяналт тавих, сурталчилах, сумын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх,
орон нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагыг
мэдээ мэдээллээр хангах, зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулж үйлдвэрлэл
үйлчилгээний тогтвортой хөгжлийг хангуулах
Ш.Батжаргал:
Жолооч Утас 99657540
Хувьчлагдсан
мал эмнэлэг,үржлийн нэгжүүд:
Харзны эх МЭҮ-н нэгж: Хариуцсан багууд Наран, Рашаант, Бичигт
Эмч С.Нансалмаа Утас 99434548
Хүрэн хошуу МЭҮ-н нэгж: Хариуцсан багууд Алагтолгой, Хайрхан, Бугат
Эмч Н.Халтар Утас 99479870
Туяа Оста МЭҮ-н нэгж: Хариуцсан багууд Буянт,Цамбагарав, Жаргалан
Эрдэнийн шим МЭҮ-н нэгж:Хариуцсан багууд Тахилт, Баатархайрхан,
Магсаржав
Эмч Л.Цагаанцоож Утас 99434911
МАЛ, ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ
No comments:
Post a Comment